БНХАУ-д коронавирусний халдварын 3 тохиолдол шинээр илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-04-27 11:51:27

БЭЭЖИН. /Синьхуа/. Хятад улсад нэг өдрийн дотор коронавирусээр халдварласан 3 тохиолдол шинээр бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 2 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн болохыг БНХАУ-ын Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн улсын хороо мэдэгджээ. 


Халдварын 3 дахь тохиолдол Хятадын зүүн хойд Хэйлунжян мужид илэрчээ. Үүнээс гадна коронавирусний халдварын сэжиг бүхий 5 тохиолдол бүртгэгдсэнээс 4 нь зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол байсан бол 1 нь Бээжин хотод илэрчээ. Эх газрын Хятадад өнгөрсөн ням гарагт коронавирусний халдварын улмаас нас барсан нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байна. 

Холбоотой мэдээ