Өлгий хотод тээврийн хэрэгслийн улсын дугаар хэвлэдэг үйлдвэр үйл ажиллагаагаа эхэллээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-04-27 11:57:33

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хотод тээврийн хэрэгслийн улсын дугаар хэвлэдэг үйлдвэр үйл ажиллагаагаа эхэллээ.

Тус үйлдвэрийг орон нутгийн "Иканд" компани өөрсдийн нөөц боломжоороо оруулж ирсэн бөгөөд аймгийн Авто тээврийн төвийн байранд үйл ажиллагаа явуулна.

Баян-Өлгий аймгийн иргэдийн хувьд өмнө нь тээврийн хэрэгслийн улсын дугаарыг Улаанбаатар хотод хэвлүүлдэг байлаа. Одоо бичиг баримт нь бүрэн тохиолдолд 20 минутын дотор шинэ дугаартай болох боломж бүрдсэнийг компанийн удирдлагууд хэлж байна.

Холбоотой мэдээ