Шинэ коронавирусээр олон удаа халдварлаж болзошгүй

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-04-27 11:16:54

ВАШИНГТОН. /CNN/. Шинэ коронавирусээр халдварласан хүмүүст дахин халдвар авахаас хамгаалах эсрэг биет үүссэн гэх нотолгоо байхгүй байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ анхаарууллаа.


COVID-19” халдвар авсан хүмүүст дархлаа тогтоно хэмээн таамаглаж байсантай холбоотойгоор дэлхийн олон улс орон иргэддээ эрсдэлгүй гэсэн баталгааг олгохоор зэхэж байсан юм. Ийм баталгаа олгосноор тэдгээр хүн ажил, аялалд явах боломжтой болно гэж үзэж байв. Гэвч ДЭМБ-ын мэдээлснээр, хүмүүст дархлааны баталгаа олгосноор халдвар нэмж тархахад хүргэж болзошгүй ажээ. Учир нь өөрийгөө дархлаатай гэж үзсэн хүмүүс олон нийтийн эрүүл мэндийн зөвлөмжүүдийг дагахгүй байх магадлалтай гэнэ.


Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр дэлхий даяар 2.9 сая гаруй хүн халдвар авч, 200 мянга гаруй хүн нас барсан байна. Гэсэн хэдий ч албан ёсны тоон үзүүлэлтүүдэд зөвхөн батлагдсан тохиолдлуудыг оруулж байгаа юм. Мөн ихэнх оронд шинж тэмдэг илэрсэн бүх хүнийг шинжилгээнд хамруулахад хүндрэлтэй байгаа учир тул нас барсан хүний тоо батлагдсанаас өндөр байж болзошгүй ажээ. 

Холбоотой мэдээ