Сумдад сонгуулийн хороог байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-04-26 13:04:51

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Сонгуулийн хороо хоёр дахь хурлаа хийж, сумдын сонгуулийн хороог байгууллаа. Аймгийн Сонгуулийн хороог есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий ахалж, нарийн бичгээр Чулуунхороот сумын ЕБС-ийн сургалтын менежер Б.Наранцэцэг томилогдон ажиллаж байгаа юмХарин сум тус бүрт Сонгуулийн хороог таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байна.

Дорнод аймгийн хэмжээнд сонгуулийн насны 50 гаруй мянган сонгогч бий. Иргэдийн олонх нь сонгуулийг товлосон цаг хугацаандаа явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа бол коронавирусний халдварын үед сонгуультай холбоотойгоор хүний бөөгнөрөл үүсэхээс болгоомжилж буйгаа ч зарим иргэн илэрхийлж байна.  

Холбоотой мэдээ