Үлийн цагаантай 600 сая төгрөгөөр тэмцэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-04-24 17:14:03

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Энэ хавар бэлчээрийн хортон мэрэгчтэй 600 сая төгрөгөөр тэмцэж байна. Аймгийн төсвөөс 100 сая, 15 сум нийлээд 100 сая, ХХААХҮЯ-наас 400 орчим сая төгрөг төсөвлөж, бактержуулсан будаагаар үлийн цагаан оготныг устгаж байгаа юм.

Өвөрхангай аймаг 5.6 сая га бэлчээрийн талбайтай бөгөөд үүний 40 хувьд нь үлийн цагаан тархсан гэх судалгаа бий. Энэ удаа 15 сумын 80 мянган га бэлчээрийн талбайд 130 гаруй мянган тонн бактержуулсан будаа цацах ажлыг Нийтийг хамарсан ажил зохион байгуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байна.

Холбоотой мэдээ