Богд ууланд гарсан галыг бүрэн унтраалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2020-04-24 16:11:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэр дэх Богд ууланд /Соёмбот/ өнөөдрийн 14 цагийн орчимд гарсан галыг гурван Гал унтраах ангийн 18 албан хаагч, дөрвөн машин техник хэрэгсэлтэй шуурхай ажиллаж бүрэн унтраалаа.


Онцгой байдлын албанд галын дуудлага 14:26 минутад ирсэн байна. Тус галыг унтраахад оршин суугчид тусалж, гал сөнөөгчидтэй хамтран ажиллажээ. Одоогоор галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.


Хаврын хуурайшилт ихтэй энэ үед иргэдийг тамхины иш, шүдэнзээ сайтар унтрааж хаяхыг Нийслэлийн онцгой байдлын албаныхан онцлон анхааруулж байна.


Ташрамд дуулгахад, “Соёмбот” ууланд өмнө нь 2014 онд хоёр удаа, 2015 онд нэг удаа гал түймэр гарч байжээ. 

Холбоотой мэдээ