Энэ жил Орхон аймаг 26.5 тэрбум төгрөгөөр 299 нэр төрлийн ажил хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-05-04 01:44:51
oyuka_hu@yahoo.com

Энэ онд Орхон аймагт орон нутгийн төсвийн 26.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 299 нэр төрлийн худалдан авах ажиллагаа зохион байгуулна.

Үүнээс өнөөдрийн байдлаар 214 ажлын гүйцэтгэгч шалгараад байна. Мөн 22 тендер үнэлгээний шатандаа байна. Харин 14 тендер амжилтгүй болсон тул  дахин сонгон шалгаруулалт явуулах гэнэ. Дээрх тендерт  хотын бүтээн байгуулалттай холбоотой цөөнгүй ажил бий. Тухайлбал, хотын төвийн авто замын шинэчлэлд 200, Д.Нацагдоржийн болон Оюутны гудамжны замыг шинэчлэхэд 780, гэр хороололд явган хүний зам тавихад 170 сая төгрөг зарцуулна.

Мөн Баянцагаан багт Ус, дулаан дамжуулах төв барихад 367, Дэнж багт бохир усны шугам барихад 180, Ухаалаг худаг ажиллуулахад 300 сая төгрөг төсөвлөжээ. Хотын төвийн багуудын гэрэлтүүлгийг сайжруулахад 280, орон сууцны байруудын гадна хаалгыг солиход 300 сая төгрөг зарцуулна.

                                                                                                                     Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ