Баян-Өлгийгөөс Улаанбаатар хот руу явах хөдөлгөөнийг тур хугацаагаар хязгаарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-04-22 11:56:40

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч П.Банзрагч өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр мэдээлэлдээ, "Улсын Онцгой комиссын 19 дүгээр хуралдаанаар Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг орох, гарах чиглэлийн хот хоорондын зорчигч тээвэр, хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн өглөөний 06:00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлах шийдвэр гарсан. Баян-Өлгий аймгийн хувьд 22-ны шөнийн 01:00 цагаас эхлэн Улаанбаатар хот руу явах хөдөлгөөнийг тур хугацаагаар хязгаарлав.

Иймд ард иргэд хувийн болон албаны ажил, үйл ажиллагаагаа түр хугацаагаар зогсоож, Улсын Онцгой комиссоос гарсан шийдвэрт хүндэтгэлтэй хандах шаардлагатай байна. Аймаг болон сум хоорондын хөдөлгөөн хэвийн явж байгаа. Хөл хөдөлгөөнийг хязгаарласан ямар нэгэн шийдвэр гараагүй" гэв. 

Холбоотой мэдээ