Хээлтэгч малын 62.1 хувь нь төллөж, төл 87.8 хувьтай бойжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-04-21 15:36:44

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд энэ онд 2.359 мянган толгой хээлтэгч мал төллөхөөс 04 сарын 20-ны байдлаар 127.4 мянган толгой мал төллөсөн байна.

Үүнд, ингэ 130, гүү 9835, үнээ 63028, хонь 844969, ямаа 356845 төллөж, аймгийн дүнгээр бод малын 27,2 хувь, бог малын 67.3 хувь буюу нийт мал төллөлт 62,1 хувьтай байна. Одоогоор 1119266 мянган толгой төл 87,8 хувьтай бойжиж байна.

202,4 мянган толгой том мал зүй бусаар хорогджээ 

Өөр аймаг, суманд 181 өрхийн 100112 мянган толгой мал отроор өвөлжсөн. Одоогоор 131 өрхийн 654429 мянган толгой мал отроос буцаж иржээ. Өөр аймгаас тус аймагт 198 өрхийн 138753 мянган толгой мал отроор өвөлжиж, 113 өрхийн 66511 мянган толгой мал буцсан байна.

Холбоотой мэдээ