Махан идэшт аварга үлэг гүрвэл Тарбозавр

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-04-21 21:18:45
Баянхонгор /МОНЦАМЭ/. "Цахим музей" - цуврал -3
Геологийн нас: Нэмэгтийн цаг үе 78 – 65 сая жил
Олдсон газар: Баянхонгор, Баянговь сумын Бүгийн цав

Махан идэшт аварга үлэг гүрвэл Тарбозавр
Дэлхийд таван динозаврын яс бүтнээрээ олдоод байгаагийн нэг нь Баянхонгор аймгийн “Байгалийн музей”-д хадгалагдаж байна.

Махчин динозаврын төрөл болох Тарбозавр нь одоогоос 130 сая жилийн өмнө амьдарч байсан бөгөөд 1982 онд Монгол, Оросын хамтарсан судалгааны баг Баянхонгор аймгийн Баянговь сумын Бүгийн Цавын хоолойгоос уг олдворыг олж байжээ.

Тарбозавр гэдэг нь tarbo/аймшигт/, sausrus/гүрвэл/ гэсэн грек үгнээс гаралтай. Нас бие гүйцсэн Тарбозаврын урт нь 12 метр, өндөр нь 4-5 метр, хүндийн жин нь 6 тонн шахам жинтэй болдог гэх эрдэмтдийн тооцоолол бий. Харин Хонгор нутгаас олдсон Тарбозаврын хэлхээ ясны өндөр нь гурван метр, урт нь есөн метр учир насны хувьд харьцангуй залууд тооцогдох юм байна.

Дэлхий дээр 300 гаруй төрлийн үлэг гүрвэл байсныг одоогоор олж тогтоосноос 60 гаруй төрөл нь Монголын нутгаас олдсон бөгөөд хамгийн том, махан идэшт үлэг гүрвэл нь Тарбозавр юм. Эртний энэ аварга амьтад болон далайн амьтдын чулуужсан яс нь Баянхонгор аймгийн Баянговь сумын Бүгийн цав төдийгүй Шинэжинст сумын Ногоон цав, Богд сумын Орог нуурын орчин, Ам гол, Луу яст зэрэг газраас олдсон байна. 


Холбоотой мэдээ