“Таван саваагүй”

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-04-20 18:10:22

Архангай /МОНЦАМЭ/. Энэхүү “Таван саваагүй”-г Халхын VI Зая бандида хутагт Лувсантүвдэнчойжинням /1905-1930/ буюу Л.Жамбацэрэн хэрэглэж байжээ. Зураг дээр сахлын чимхүүр, хумсны хутга, чихний ухуур, хэлний хусуур, хумс цэвэрлэгч, зүүвч эдгээрийг агуулах торгон бүрээстэй төмөр гэр байна.

Энэхүү гоо сайхны, ариун цэврийн хэрэгсэл болох энэхүү “Таван саваагүй” нь он тооллын хувьд XIX зууны сүүл XX зууны эхэн үед хамаарагддаг. Төмөр, мод, сарьс, торгоор хийсэн байна.

Монголчууд гоо сайхны, ариун цэврийн хэрэгсэл болох таван саваагүйг /зарим нутагт зэрзээ гэж нэрлэнэ/ энгэрийн шилбэнд зүүж өвөртлөх эсвэл баруун ташаандаа ил унжуулан зүүнэ. Эдгээр нь эрэгтэй эмэгтэй хүний онцлогоос хамаарч ганц хоёр нь өөр байсан боловч ерөнхийдөө чимхүүр, хэлний хусуур, чихний ухуур, шүдний чигчлүүр, хумс цэвэрлэгч багтана.

Холбоотой мэдээ