“ Чингис цамхаг”-ийг улсын их баяр наадмын өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-03 14:47:25

Хэнтий аймгийн Чингис хотын томоохон бүтээн байгуулалтын нэг болох худалдаа, үйлчилгээ болон хувийн орон сууц хосолсон 16 давхар “Чингис цамхаг”-ийн барилгын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна.

Тус барилгын нэгээс зургаан давхар нь ресторан, зочид буудал, худалдаа үйлчилгээний зориулалттай бол 6-аас 16 давхар нь 48 айлын хувийн орон сууц байхаар төлөвлөгджээ. Одоогийн байдлаар 25 айл энэхүү орон сууцанд орохоор захиалгаа өгчээ. Барилгын ажлыг “Хос бар” ХХК-ний гүйцэтгэж байгаа бөгөөд туслан гүйцэтгэгчээр Солонгос улсын “Трейвэрс” ХХК, аймгийн “Ар жаргалант” ХХК тус тус ажиллаж байна.

Ийнхүү тус барилгыг Улсын их баяр наадмын өмнө ашиглалтанд оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа ажээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ