ОБГ болон ЗӨСТ-д автомакс хүлээлгэн өгөв

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-04-20 16:33:58

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссоос коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх болон голомтын халдваргүйжүүлэлт хийх зориулалтаар энгийн болон батарейгаар цэнэглэдэг хоёр төрлийн есөн ширхэг автомаксыг ОБГ-т тавыг, ЗӨСТ-д дөрвийг хүлээлгэж өглөө.

Эдгээр автомаксыг аймгийн Онцгой комисст цугларсан хандиваар авчээ. Халдваргүйтгэлийн бодис шүршигч энгийн автомакс-SPRAYEAR нь гурван запас хошуутай, 16 литрийн багтаамжтай, гар ажиллагаатай ажээ. Харин 3WD-20 маркийн гурван төрлийн шүршигч хошуутай автомакс нь батарейгаар ажилладаг ба 220 вольтоор цэнэглэдэг, 16 литрийн багтаамжтай, зургаан цаг цэнэглэсний дараа 3-4 цагийн турш тасралтгүй ашиглаж, 160 м.кв талбайг халдваргүйтгэх боломжтой ажээ.

Холбоотой мэдээ