Чехийн Ерөнхийлөгч хилээ нэг жилээр нээхгүй байхыг санал болгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ПРАГА. /TASS/. Коронавирусний цар тахлын улмаас гуравдугаар сард хаасан улсын хилийг дор хаяж нэг жилийн дараа нээх хэрэгтэй гэж Чехийн Ерөнхийлөгч Милош Земан үзэж байна.
Орох, гарах хязгаарлалтыг бүрэн цуцлах нь коронавирус дахин дэгдээх
эрсдэлийг бий болгоно хэмээн Земан болгоомжилж байгаа учир улсын хилийг нэг
жилийн хугацаанд хаалттай хэвээр байлгах ёстой гэж үзжээ.
Харин Чехийн Гадаад хэргийн сайд Томаш Петржичек мэдэгдэхдээ, гадны
түншүүдтэй яриа хэлэлцээ хийхийг зорьж буй Чехийн бизнес эрхлэгчдэд зориулж хилээ
нээх тухай асуудлыг Засгийн газар авч хэлэлцэх төлөвтэй байгаа гэжээ. Цаашлаад хилээр
чөлөөтэй орох, гарах хөдөлгөөнд тавьсан хязгаарлалтыг аажмаар цуцлах төлөвтэй
байна гэж тэрбээр мөн мэдэгдсэн байна.
Чех улсад 3 дугаар сарын 12-ноос онцгой байдлын дэглэм үйлчилж байгаа бол 3
дугаар сарын 16-наас бүх нийтийн хөл хорио тогтоожээ. Гадны иргэдийг хилээр
нэвтрэхийг хориглосон бол өөрийн иргэддээ хойшлуулж боломгүй нөхцөлд л улс орноосоо явахыг зөвшөөрчээ. Үүнээс гадна эх орондоо ирсэн иргэдийг хоёр долоо хоногийн
хугацаагаар тусгаарлаж байгаа аж.
Одоогоор Чех улсад коронавирусний халдварын нийт 6737 тохиолдол бүртгэгдээд
байна. Халдварын улмаас тус улсад 186 хүн нас баржээ.