Гуравдугаар үеийн ариутгал, халдваргүйтгэлийн ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-04-18 12:55:46

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Онцгой комиссын ээлжит 17 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу Дорноговь аймагт гуравдугаар үеийн ариутгал халдваргүйтгэлийн  ажлыг өнөөдөр эхлүүллээ.

Ариутгал, халдваргүйтгэлийн ажилтай холбогдуулан аймгийн Цагдаагийн газраас Сайншанд сумын хэмжээнд авто замын хөдөлгөөнийг өглөөний 09.00 цагаас 17:00 цаг хүртэл хязгаарласан юм.

Аймгийн ЗДТГ, Онцгой байдал, Мал эмнэлэг, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Авто тээврийн газар, сумын ЗДТГ хамтран Сайншанд сумын хэмжээнд 3 дугаар үеийн ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна.

Албаныхан нийтийн эзэмшлийн зам, талбай, орон сууцны орц хонгил, гэр хорооллын гудамж, тоглоомын талбайд халдваргүйтгэл хийж буй.


Амны хаалтгүй иргэнийг 150 мянган төгрөгөөр торгоно


Дорноговь аймагт “Масктай Дорноговь” аян өрнөж байна. Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор аж ахуй нэгж, иргэд амны хаалт оёж олон нийтэд нийлүүлж байгаа бол аймгийн Онцгой комисс онцгой нөхцөлд хэрэглэх зорилгоор 20 мянган амны хаалтыг нөөцөлжээ.

Амны хаалт зүүгээгүй иргэдийг “Зөрчлийн тухай хуулийн 5.13.1-д заасны дагуу 150 000 төгрөгөөр торгох заалттай. Харин амьжиргааны түвшин доогуур орлоготой, худалдан авах чадвар муу иргэдэд амны хаалт тараах ажлыг зохион байгуулж буй.

Дорноговь аймгийн иргэд, аж ахуй нэгж амны хаалт зүүх уриалгыг олон нийтийн сүлжээгээр нийгэмд түгээж байна.


Амин дэмтэй хоолоор хүүхдийн дархлааг дэмжих хэрэгтэй


Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэрийлэхийн тулд амин дэмтэй хоолоор хүүхдийн дархлааг дэмжих хэрэгтэй гэж Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл мэдээлэв.

Эм, витаминаар дархлаа дэмжихийн оронд гэрийн нөхцөлд халуун бүлээн хоол, унд сайн уулгаж идүүлэхийг зөвлөж байна.


Холбоотой мэдээ