Штабын байрны шав тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-04-17 10:31:56

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Тэшиг сум дахь Хилийн цэргийн 0286-р ангийн штабын өргөтгөлийн барилгын шав тавьжээ.

          -Хилчдийн ажиллах нөхцөл бололцоог сайжруулах зорилгоор Хил хамгаалах ерөнхий газрын хөрөнгө оруулалтаар штабын барилгыг барих юм. Энэ оны төлөвлөгөөнд тусгагдсан томоохон бүтээн байгуулалтын ажлыг хилчид өөрсдийн хүчээр гүйцэтгэхээр ажлаа эхлүүллээ гэж дэд хурандаа Н.Идэрбал мэдээллээ.

Тус анги одоогоос 40 жилийн өмнө хилийн дэглэм сахиулах пост гэж байгуулж байсан бөгөөд 2012 онд Монгол Улсын баатар, хилчин С.Лхагвадоржийн нэрэмжит болсон юм. Булган аймгийн төв талбайд Цогт хун тайжийн хөшөөг залахад, 1970 онд босгосон хилчин баатрын хөшөөг тус ангийнхан хүндэтгэн шилжүүлэн авсан юм.

Холбоотой мэдээ