Гэрэл зургийн уралдааны шилдгүүд тодров
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-аас сумынхаа түүхт 55 жилийн ойг тохиолдуулан зарласан “Дорнын тусгал” гэрэл зургийн уралдааны шилдгүүд тодорлоо.
Тус уралдаанд 12 гэрэл зурагчин 100 гаруй бүтээл ирүүлснээс "Хотын амьдрал" төрөлд тэргүүн байрт С.Ганхуяг, хоёрдугаар байрт Ч. Энхбаатар, гуравдугаар байрт Ч.Амархүү шалгарсан бол "Нутгийн өнгө" төрөлд С.Ганхуяг тэргүүлж, Э.Энхсаруул хоёрдугаар байрт, С.Ганхуяг гуравдугаар байрт шалгарав.
Харин "Өөр өнцөг" төрөлд эхний хоёр байрыг С.Ганхуяг, гутгаар байрыг Ч.Амархүү хүртлээ. Шагналыг тавдугаар сарын 02-нд гардуулсан бөгөөд гэрэл зурагчдын уралдаанд ирүүлсэн бүтээлээр үзэсгэлэн гаргаж олны хүртээл болголоо.
Х.Эрдэнэбулган