Цэцэрлэг, сургуулийн бүртгэл нэг л өдөр үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-05-03 09:15:09
oyuka_hu@yahoo.com

Энэ сарын 11-нд цэцэрлэгт сурах хүүхдийг бүртгэнэ. 2016-2017 оны хичээлийн жилд 1600 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдана.

Иймд бүртгэл 11-ний 8.30 минутаас 18.00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ жил Орхон аймагт цэцэрлэгийн хүрэлцээ хангалттай байгаа гэж Боловсрол, Соёлын газрын мэргэжилтэн Л.Тайвантуул хэллээ. 2014 онд төрсөн 1800 орчим хүүхэд байгаа бөгөөд үүний 1600 нь төрийн өмчийн цэцэрлэгт явах боломжтой. Үлдсэн нь “Хүүхэд харах үйлчилгээ” болон хувийн есөн цэцэрлэгт сурч болно.

Орхон аймагт төрийн өмчийн 23 цэцэрлэг бий. Мөн 11-ний өдөр нэгдүгээр ангид элсэх сурагчдыг бүртгэнэ. Уг бүртгэл зөвхөн нэг л өдөр үргэлжилнэ гэдгийг Боловсрол, Соёлын газар анхаарууллаа.

                                                                                                                           Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ