Бараа бүтээгдэхүүнээ хямдруулахыг зах, худалдааны төвүүдэд уриалжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2020-04-15 12:41:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж компани, зах, худалдааны төвүүдэд бараа бүтээгдэхүүний үнээ бууруулахыг ШӨХТГ-аас уриалжээ.


Энэ сарын 14-нд А-80 шатахууны үнэ 195 төгрөг, АИ-92 шатахууны үнэ 200-290 төгрөг, дизель түлш 290-310 төгрөгөөр буурсан гэсэн судалгааг ШӨХТГ гаргажээ. Иймд иргэдийн эрх ашгийг хүндэтгэн өмнө нь шатахууны үнийг даган өсгөсөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг бууруулахыг уриалсан юм. Мөн үнээ буулгасан тухайгаа олон нийтэд мэдээлэх, үнийг хэрэглэгчдэд харагдахуйц ил тод байршуулж хэвших, дотоодын аж ахуйн нэгж, компани болон үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй сүлжээ дэлгүүр, зах, худалдааны төвүүдийг бусдадаа үлгэрлэн ажиллахыг уриалжээ.


Холбоотой мэдээ