Замын-Үүдэд суух шинэ консулыг хүлээн авч уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-04-15 12:49:39

Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын хамгийн том боомт Замын-Үүд сумын ИТХ-ын дарга Б.Анхбаяр, Засаг дарга Н.Алдарбаяр нар  БНХАУ-аас  Замын-Үүд суманд суух шинээр томилогдсон Ерөнхий консул Ли Яньжюнийг хүлээн авч уулзлаа.

Ерөнхий консулын бүсэд таван аймаг хамрагддаг бөгөөд Замын-Үүд сумтай аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн зэрэг бүхий л талаар хамтран ажилладаг аж.

Уулзалтын үеэр ноён Ли Яньжюнь орон нутгийн удирдлага, иргэдийн хамтын ажиллагаа дэмжлэгт талархаж буйгаа илэрхийлээд цаашдын хамтын ажиллагааг  өргөжүүлэн ажиллах болно гэдгээ илэрхийлсэн байна.

Өмнө нь БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулаар Цай Вэньруй ажиллаж байсан бөгөөд тэрээр БНХАУ-аас Монгол Улсад суух бүрэн эрхт Элчин сайдаар дэвшин ажиллаж байгаа юм.
Холбоотой мэдээ