«Хэрэглэгчийн хөгжил» нээлттэй өдөрлөг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-02 18:40:37

Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын гэзэр, Стандартчилал хэмжил зүйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, АХЭАХНийгэмлэг  хамтарч аймгийн ард иргэдэд "Ухаалаг хэрэглээ-соёлтой үйлчилгээ" уриан  дор "Хэрэглэгчийн хөгжил" нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. 

Өдөрлөгийг зохион байгуулж буй зорилго нь хоол хүнсээр дамжин үүсэх аливаа өвчин эмгэгээс өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ хамгаалах, хүнсний бүтээгэдхүүнийг зөв сонгон, аюулгүй хүнс хэрэглэхэд дэмжлэг үзүүлэхэд оршиж байгаа юм.

Өдөрлөгт хүрэлцэн ирсэн хүмүүс төрийн үйлчилгээг чанаржуулах, түүний ил тод, нээлтэй байдлыг дээшлүүлэх чиглэлээр үнэтэй санал бодлоо хэллээ.

Энэ өдөрлөгт “Хөх Сэрхийн Оргил” ХХК, “Файнноос” ХХКомпаниудын эздийг Хууль сахиулан биелүүлэгчээр шалгаруулан МХГазрын “Өргөмжлөл”-өөр шагналаа.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ