Д.Трамп Хятадын худалдааны бодлогыг буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-02 16:45:06

ВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшихээр өрсөлдөж буй Дональд Трамп Хятад улс АНУ-ыг "хүчирхийлж" байна гэж тус улсын худалдааны бодлогыг буруушаав.

Дэлхийн түүхэн дэх хамгийн том хулгайн хэргийг БНХАУ үйлдэж байна гэж тэрбээр Индиана муж улсад явуулж буй нэр дэвшигчийн кампанит ажлынхаа үеэр мэдэгджээ.

Мөн тэрбээр "экспортын бүтээгдэхүүнийхээ өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд БНХАУ валютын ханш бодлогодоо булхайтай ов мэх ашиглаж байна" гэж буруушаагаад, энэ нь "АНУ-ын бизнес эрхлэгчид болон ажилчдад сөргөөр нөлөөлж" буйг онцолж дурдлаа.

“БНХАУ-ын хүчирхийллийг цаашид хүлээн зөвшөөрөхгүй. Бид үүнийг өөрчлөх болно. Бидний гарт хөзөр байгааг бүү мартаарай” гэж тэрбээр мэдэгдсэн байна. Мөн тэрбээр, АНУ-ын бизнес эрхлэгчид болон ажилчдын өрсөлдөх чадварт дэмжлэг болохуйц гэрээг Хятадтай байгуулна гэдгээ амлажээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ