Энэ оны эхний гурван сард 18.5 мянган эх амаржжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-04-13 12:34:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 2020 оны эхний улирлын байдлаар 18.5 мянган эх амаржсан нь өмнөх оны мөн үеийнхээс 295-аар нэмэгдсэн байна гэж Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр мэдээлэв.

Амаржсан эхчүүдийн 13.8 мянга нь 6, түүнээс дээш удаа жирэмсний хяналтад хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 255-аар нэмэгджээ. Нийт амаржсан эхчүүдийн 74 нь гэртээ төрсөн нь өмнөх оны мөн үеийнхтэй адил байна.

Улсын хэмжээнд 2020 оны гуравдугаар сард 6640 эх амаржиж, өмнөх сараас 958-аар нэмэгджээ. Насны бүлгээр харвал, 3.8 хувь нь 20 хүртэлх, 92.7 хувь нь 20-39, 3.5 хувь нь 40-өөс дээш насныхан байна.

Тэдний 1.3 хувь нь боловсролгүй, 3.8 хувь нь бага, 12.1 хувь нь суурь, 34.5 хувь нь бүрэн дунд, 6.3 хувь нь техникийн болон тусгай мэргэжлийн, 40.6 хувь нь дипломын болон бакалаврын, 1.4 хувь нь магистр, докторын зэрэгтэй байна. Гэрлэлтээ  53.5 хувь нь албан ёсоор батлуулсан бол 44.8 хувь нь албан ёсоор батлуулаагүй, 1.7 хувь нь цуцлуулсан байна.

Холбоотой мэдээ