Усан бассейний газар дээр орон сууц барихгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-05-02 15:43:43

Увс аймгийн Биеийн тамир, спортын газрын хашаан дотор усан бассейн барих газар дээр ажилчдын орон сууц барих гэж байгаатай холбогдуулан аймгийн МАН-ын хорооны хэсэг залуус эсэргүүцэн жагсаал хийж, гарын үсэг цуглуулж энэ хаваржингаа хэл ам болсон билээ.

Гэтэл уг газар дээр ажилчдын орон сууц барихаар барилгын материалаа буулгаад байсан “Хяргас трейд” компанийхан буулгасан материалаа өчигдөр ачиж авсан байна. Ямартай ч залуусын тэмцлийн үр дүнд аймгийн Биеийн тамир, спортын газрын хашаан дотор усан бассейн болон жудо бөхийн ордон барих талбай хэвээр хадгалагдан үлдлээ.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ