Залуу судлаачдад төслийн тэтгэлэг олгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-04-10 14:50:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  ШУА-иас  жилд 10-30 грант төслийн тэтгэлгийг судлаачдад олгодог уламжлалтай. Энэ жил 29 судлаач төсөл саналаа ирүүлснээс 20-ыг нь тэргүүлэгч гишүүдийн саналаар сонгон шалгаруулжээ.  

ШУА-ийн тэргүүлэгчид өчигдөр цахимаар хуралдаж 2020 онд хэрэгжүүлэх грант төслийн сонгон шалгаруулалтыг хэлэлцсэн байна.

"Грант" төслийн материалыг  "Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам", ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурлын 2017 оны 5 тоот тогтоолоор баталсан “Эрдэм шинжилгээний байгууллага, ажилтанд грант олгох журам”-ын дагуу шалгаруулдаг.

"Грант" гэдэг нь Шинжлэх ухаан технологийн хуулийн дагуу онолын суурь судалгааны сэдэвт ажлыг санхүүжүүлэх нэг хэлбэр юм.  2005 оноос салбарын яамтай хамтран олгож эхэлсэн энэхүү грантыг 100 гаруй залуу эрдэмтэн хүртжээ. Тэдний 90 гаруй хувь нь эрдмийн зэрэг хүртэн шинжлэх ухааны салбарт үр бүтээлтэй ажиллаж байна. 

Холбоотой мэдээ