Сантехникийн мэргэжлийн улсын ур чадварын уралдааны дүн гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-05-02 13:59:01

“Монгол ур чадвар 2016” Сантехникийн мэргэжлийн улсын ур чадварын уралдаанд  аймаг, хотын мэргэжилтэй ажилчин бэлтгэх сургуулиудын 16 оюутан амжилттай оролцож, ур чадвараа сорьлоо.

Шүүгчид уралданд оролцогчдыг байр эзлүүлэхэд оролцогчид мэргэжил эзэмших   ур чадвар  өндөр байныг онцолж байв.

Сантехникчдийн мэргэжлийн улсын уралдаанд 1-р байранд Барилгын Политехник коллеж, Ховд аймаг дахь Хөгжил Политехник коллеж, 2-р байранд Техник технологийн дээд сургууль, Баянхонгор аймаг дахь Политехник коллеж, 3-р байранд Говь-Алтай аймаг дахь МСҮТ, Дундговь аймаг дахь МСҮТ тус тус шалгарлаа.

Өнөөдөр мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвүүдэд Австри, Герман, Швейцарь зэрэг орнуудын туршлагаар чадамжид суурилсан хөтөлбөрөөр мэргэжлийн сургалт боловсрол эзэмшүүлж байгаагийн  үр дүн эхнээсээ харагдаж байна.

Чадамжид суурилах гэдэг нь энгийнээр тайлбарлахад тухайн суралцагч барилгын салбарт ажиллаж байсан ажлын туршлага, хүсэл сонирхолд нийцүүлэн ур чадварыг нь ахиулах үе шаттай сургалтыг хэлдэг байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ