Сурагчид үнэ төлбөргүй дата ашиглаж ЭЕШ-даа бэлтгэх боломжтой боллоо

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-04-08 18:14:30

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын 12 дугаар ангийн 323 сурагч сар бүр 9GB дата эрхийг үнэ төлбөргүй ашиглаж ЭЕШ-даа бэлтгэх боломжтой боллоо.


Тодруулбал, тус аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас энэ жил ЭЕШ өгөх 641 сурагчид шалгалтдаа цахимаар бэлдэх боломжийг олгох зорилгоор Мобиком компанитай хамтран ажиллаж байна. Эхний ээлжинд Есөнбулаг сумын сурагчдын хамруулж байгаа бөгөөд цаашид нийт төгсөгчдөө онлайнаар шалгалтад бэлтгэхэд интернэт сүлжээний асуудлыг шийдвэрлэх ажээ.

Коронавирусний халдвараас шалтгаалан хөл хорио тогтоосон энэ үед төгсөх ангийн сурагчдын ЭЕШ-ын хугацаа дөхөж байгаатай холбогдуулан БСУГ, Мобиком компани орон нутаг дахь салбартай ийнхүү гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.

Холбоотой мэдээ