Засгийн газар Тавантолгойн цахилгаан станцын ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцэнэ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-04-07 15:58:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш буюу энэ сарын 8-нд 08.00 цагт эхэлж, 10 асуудал хэлэлцэхээр товложээ.


Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Монгол Улс, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Хүнсний ногооны тариалалт, усалгаатай газар тариаланг дэмжих төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төсөл, “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл багтжээ. Мөн хуралдаанаар Хувьцаа эзэмшигчийн эрх хэрэгжүүлэгч этгээдийг өөрчлөх тухай, “Замын-Үүдийн дулааны станц”-ын талаар авах зарим арга хэмжээний тухай, Музейн тухай хуулийн төсөл, Өндөржүүлсэн бэлэн байдлын үед боловсролын салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зарим арга хэмжээний тухай хэлэлцэх юм. Түүнчлэн Тавантолгойн цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх тухай, Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний 2019 оны хэрэгжилтийн явцын тайлангийн талаар, Олон улсын нислэгийг зогсоосонтой холбоотойгоор иргэний нисэхийн салбар болон “МИАТ” ТӨХК-ийн үйл ажиллагаа, санхүүгийн байдалд үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлын талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Холбоотой мэдээ