Ногоон бүсийн ойгоос нойтон мод бэлтгэх гэмт хэрэг ихэсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-04-07 16:27:01

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Бат-Өлзий сумын нутаг дэвсгэрт байрлах ногоон бүсийн ойгоос нойтон мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдан борлуулсан гэх гэмт хэрэг Цагдаагийн газарт өдөр бүр бүртгэгдэж байна.

Тиймээс Бат-Өлзий сумын 1,3,5 дугаар багийн нутаг дэвсгэрт Экологийн цагдаа нар тогтмол эргүүл шалгалт зохион байгуулж байгаа аж. 4 дүгээр сарын 03-ны шөнө тусгай хамгаалалттай газраас хууль бусаар нойтон мод огтлон 400 ширхэг хананы цуулбар унь, хана бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэргийг илрүүлэн шалгаж байгаа юм.

Сум орон нутгийн удирдлагууд иргэддээ холбогдох хуулийг сурталчилж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байгааг Цагдаагийн газраас мэдэгджээ.

 

Холбоотой мэдээ