Ахмадууд хамтдаа сэргийлэх аяныг зохион байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-04-06 14:58:37

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Ахмадын хорооны хамт олон шинэ коронавирусний халдварын эсрэг "Хамтдаа сэргийлье" аяныг сумандаа зохион байгуулжээ.

Д.Оюун даргатай тус хамт олон сумын ЗДТГ, ЭМТ, Төрийн банк, ХААН банк зэрэг байгууллага болон Орхон голын гүүрэн дээр ажиллаж байгаа төрийн албан хаагчид болон үйлчилгээний байгууллагын ажиллагсдад дэм үзүүлсэн байна. Тодруулбал амны хаалтаар хангах, халуун аарц, цай, цагаан идээ зэрэг дархлаа дэмжих хүнсээр үйлчилжээ. Мөн сумын ЗДТГ, ЭМТ зэрэг байгууллагад энэ чиглэлийн ажилд зарцуулах зорилготойгоор шатахууны зардлын мөнгийг нэмэр болгон өгчээ.

 

Холбоотой мэдээ