Иракийн парламентын ордны өмнө суулт хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-01 11:06:51

БАГДАД. /BBC/. Иракийн нийслэл Багдад хотын “Ногоон бүс” гэх хамгаалалттай бүсэд хэдэн мянган иракчууд дайран оржээ. Үүний дараагаар лалын шийт урсгалын хүчирхэг номлогч Муктада Садрыг дэмжигчид Иракийн парламентын ордны өмнө эсэргүүцлээ илэрхийлж, суулт хийсэн байна.

Эсэргүүцлийн жагсаал хэдэн долоо хоног үргэлжилсэн хэдий ч “Ногоон бүс” рүү дайран орсон хэрэг анх удаа гарсан бөгөөд үүнтэй холбогдуулан Иракт онц байдал зарласан байна. Тус бүсэд Элчин сайдын яамд болон Засгийн газрын байрууд байрладаг ажээ.

Иракийн аюулаас хамгаалах хүчнийхэн жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч болон буу хэрэглэсэн байна. Иракийн засаглалын тогтолцоог шинэчлэх, илүү ил тод болгох асуудал хойшлогдсоор байгаад иракчууд хилэгнэж, жагсчээ.

Иракийн засаглалын тогтолцоог шинэчилж, илүү ил тод болгосноор нам болон шашны үзэлд тулгуурласан эрх баригчдын авлига авах асуудал буурна гэж Муктада Садрыг дэмжигчид үзэж байна.

Д.Нямтулга
 

Холбоотой мэдээ