Аврах ажиллагаанд ашиглах үүргэвч хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-04-04 21:51:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-ын нийслэлийн Аврах анги 105-ын Эрэн хайх, аврах II бүлгийн хамт олон өндрөөс аврах ажиллагааг түргэн шуурхай, цаг хугацаа алдахгүйгээр зохион байгуулахад ашиглах зорилгоор олсны үүргэвч санаачлан хийжээ.


Тус үүргэвч нь 30, 50, 100 метрийн хэмжээтэй олсыг гадны нөлөөнөөс хамгаалах, эрчлээс үүсгэхгүйгээр ажиллагаанд бэлтгэх, ажиллах, аврагчдад ажиллагаанд оролцоход ачаалал өгөхгүй, саад болохгүй зориулалттай.



Мөн үүргэвчинд жижиг хэмжээтэй аврах багаж хэрэгслийг нэмэлтээр зүүж үйл ажиллагаанд бэлтгэх, ажиллах давуу талтай гэж НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ