Тонхил суманд дахин газар хөдөлжээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-04-03 22:59:01

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Тонхил суманд 3,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо хэмээн Одон орон геофизикийн хүрээлэнгийн Алтай салбараас мэдээлэв.


Тодруулбал, дөрөвдүгээр сарын хоёрны өдөр  11:23:14 цагт тус аймгийн Тонхил сумаас урд зүгт 29 км-ийн зайд 3,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ  удаагийн газар хөдлөлт нь гуравдугаар сарын 20-нд болсон 5,8 магнитудын хүчтэй хөдлөлтийн давтан хөдлөлт болохыг холбогдох албанаас танилцуулсан юм.


2020 оны эхний гурван сард Говь-Алтай  аймгийн Эрдэнэ, Жаргалан, Бигэр, Тонхил суманд нийт газар хөдлөлтийн 12 тохиолдол бүртгэгджээ. 


Холбоотой мэдээ