Дархан-Уул аймагт энэ онд ажил үйлчилгээний 62 худалдан авалт зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-05-01 01:59:52

Дархан-Уул аймагт 2016 онд нийт 62 бараа ажил үйлчилгээний худалдан авалтыг зохион байгуулахаар аймгийн Худалдан Авах Ажиллагааны албаны удирдлага хяналт шинжилгээний мэдээллийн системд бүртгүүлжээ.

Үүнээс орон нутгийн төсөв, “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгө оруулалт, байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх ажлын зардлаас нийт 47 бараа, ажил үйлчилгээний худалдан авалтыг зохион байгуулах төлөвлөгөө батлагдсан байна. Эдгээр 47 бараа, ажил үйлчилгээнээс 30 бараа ажил үйлчилгээг зарласан бол үлдсэн 17 бараа ажил үйлчилгээний тендерийн ажил үлджээ. Үлдсэн бараа ажил үйлчилгээний худалдан авалтыг  энэ долоо хоногт багтаж зарлахыг аймгийн Засаг дарга тус албанд үүрэг болголоо.

Аймгийн ХААА-наас төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулийн хүрээнд нээлттэй тендер шалгаруулалтаар найман ажлыг сонгон шалгаруулахаар зарлажээ. Тухайлбал: Дархан сумын хоёрдугаар багт “Шинэ гудамж” төслийн гурван  багц ажил, НААҮГ-т тусгай зориулалтын автомашин авах, Хонгор сумын төвийн тохижилт, Дархан сумын төв цэнгэлдэхээс Хараа голын төмөр бетонон гүүр хүртлэх асфальтан замын шинэчлэлт, дөрөвдүгээр багт орон сууцны гадна өнгө үзэмжийг сайжруулах зэрэг ажлууд багтсан байна.

                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ