Сонгуульд оролцох намууд хүсэлтээ гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-04-30 16:12:11

Дөрөвдүгээр сарын 29-нд Дорноговь аймгийн АН болон МАН сонгуульд оролцох саналаа тус аймгийн сонгуулийн Тойргийн хороонд гаргалаа.

АН нь сүүлийн найман жилд тус аймгийн ИТХ-д олонхи болж засгийн эрхийг барьж байгаа  бол МАН мөн сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж буй улс төрийн хүчин юм.

Харин МАХН сонгуульд оролцох хүсэлтээ хэд хоногийн өмнө гаргасан аж. Сонгуульд оролцох намуудын хүсэлтийг тус аймгийн Сонгуулийн хороо хүлээн авч бүртгэсэн байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ