Израилын Эрүүл мэндийн сайд коронавирусний халдвар авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-04-02 09:59:01

ТЕЛЬ-АВИВ. /TASS/. Израилын Эрүүл мэндийн сайд Яаков Лицман коронавирусний халдвар авсан гэж “Kan” радио  тус яамны тамгын газрын мэдээллээс иш татан уламжилжээ.


“Kan” радиогийн мэдээлж байгаагаар, түүний эхнэрт мөн коронавирус илэрсэн байна. Эмч нарын зөвлөмжийн дагуу сайд ажлаа гэрээсээ үргэлжлүүлэн хийнэ гэж Израилын Эрүүл мэндийн яамны тамгын газар мэдэгдсэн байна.   


Лхагва гаргийн байдлаар Израилд коронавирусний халдварын тохиолдлын тоо 710-аар нэмэгдэж, 6092 болжээ. Уг вирусний халдвар авсны улмаас тус улсад 25 хүн нас барсан бол 241 хүн эдгэрчээ. 


Холбоотой мэдээ