Заавал сурах 10 бүжгийг 200 орчим залууст сургажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-29 18:06:42

 

Өвөрханггай аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсээс Бриллиант клубтай хамтран зохион байгуулсан “Залуусын хэмнэл” бүжгийн сургалтанд 160 орчим залуус идэвхтэй хамрагдсан байна.

Залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, гоо зүй ёс суртахууны соёлд сургах, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, амьдралын зөв дадал хандлагад уриалах зорилготой тус сургалт 3 дугаар сарын 30-аас эхлэн бүтэн сарын хугацаанд хичээллэсэн бөгөөд заавал сурах нийтийн 10 бүжгийг залууст сургажээ. Сургалтыг Монголын бүжгийн спортын холбооны аймаг дахь салбарын мэргэжлийн бүжгийн багш нар удирдан явуулсан байна.

“Залуучуудын хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын төлөвлөгөөнд 18-35 насны залуусын урлаг, спортын сонирхлыг нэмэгдүүлэх, чадваржуулах үйл ажиллагааг тогтмол явуулах тухай заалт тусгагдсан. Энэ хүрээнд төрийн байгууллагууд долоо хоног бүрийн лхагва гарагт 18-23 цаг хүртэл спортын заалаа үнэ төлбөргүй ашиглуулж байгаа бол аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсээс төрийн бус байгууллагуудтай хамтран урлаг, соёлын арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ