Хөрөнгийн биржид өнөөдөр сая ширхэг хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-03-31 16:46:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 3 дугаар сарын 31-нд I, II, III ангиллын 31 ХК-ийн 561.644.042.53 төгрөгийн үнийн дүн бүхий 1 сая ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 13 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 7 үнэт цаасны ханш тогтвортой байлаа байна. 

Энэ өдөр "Хай Би Ойл" (HBO+14.54%) болон "Хөх Ган" ХК (HGN+13.57%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын Их Дэлгүүр" (UID-6.35%) болон "Монос Хүнс" ХК (MFC-4.29%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.29 хувиар буурч 16903.65 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.486.922.384.948.04 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.    


Холбоотой мэдээ