Монгол Улсын ардын цолтнууд хандив өргөв

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2020-03-30 13:51:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын 70-96 насны ардын цолтнууд хандивын аянд нэгдэж, 5 сая 170 мянган төгрөгийг Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.

Энэ үеэр дэлхий нийтээр тархаад байгаа коронавируст халдварын аюулаас ард иргэдээ урьдчилан сэргийлж, хамгаалан ажиллаж байгаа Улсын онцгой комисс, мэргэжлийн байгууллагууддаа талархал илэрхийлэн, Монголын нийт гавьяат цолтнууд, уран бүтээлчдээ хандивын аянд нэгдэхийг уриалав.

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян хандивын аянд нэгдэж, төр засгийн шийдвэр, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, халуун сэтгэлийн хандив өргөсөнд талархаж буйгаа илэрхийлсэн юм.



Холбоотой мэдээ