В.Путин иргэддээ зориулсан арга хэмжээгээ танилцууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-30 11:11:34

МОСКВА. /TASS/. Коронавирусний нөхцөл байдалтай холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ард түмэндээ хандан үг хэлснийхээ дараа доорх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгалаа.


Үүнд:

  • Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн эхийн тэтгэмж авах эрхтэй гэр бүлүүдийн 3 хүртэлх насны хүүхэд бүрт 5 мянган рубль олгох
  • Зургадугаар сарын 1-нээс эхлэн 3-7 хүртэлх насны хүүхэдтэй, бага орлоготой айл өрхүүдэд амьжиргааны доод түвшний тал хувьтай тэнцэх хэмжээний мөнгө олгох
  • Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулан ахмад дайчдад олгох мөнгийг дөрөвдүгээр сард олгох
  • Ажилгүйдлийн тэтгэмжийг оны эцэс хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэж нэмэгдүүлэх буюу 12130 рубль болгож нэмэгдүүлэх
  • Улс орны эдийн засгийн нөхцөл байдалд байнгын хяналт тавих ажлыг зохион байгуулах
  • Эдийн засгийн бодит салбарын зээл олгох төлөвлөгөөг 4 дүгээр сарын 15  гэхэд батлах
  • Дөрөвдүгээр сарын 20 гэхэд Оросуудын цалинтай амралтын тухай нэмэлт өөрчлөлтүүдэд бэлтгэх 
  • Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн татвар төлөх хугацаа болон жижиг үйлдвэрийн газруудын төсвийн гадуурх төрийн сангуудад даатгалын шимтгэл төлөх хугацааг зургаан сараар хойшлуулах

 

Холбоотой мэдээ