“37-р точка” киноны төгсгөлийн ангийг онлайнаар нээнэ

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2020-03-28 18:38:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Фантастик продакшн"-ы бүтээл “37-р точка” киноны төгсгөлийн ангийн нээлт ирэх сарын 6,7,8-нд болно.

Тус олон ангит уран сайхны киноны нэг, хоёрдугаар бүлэг буюу нийт 20 анги үзэгчдийн хүртээл болоод буй. Нээлтийг онлайн хэлбэрээр зохион байгуулах бөгөөд хамгийн түрүүнд үзэхийг хүссэн үзэгчдэдээ зориулж,  урьдчилсан байдлаар онлайн тасалбар худалдах юм.

Үзэгчид www.37tochka.mn веб хуудсаар тасалбараа захиалаад, захиалгын кодоо SkyGO бүртгэлээр нэвтрэн орж баталгаажуулснаар дэлхийн хаанаас ч үзэх боломжтой болжээ. Бусад улс орнуудаас онлайн тасалбар захиалах бол www.shoppy.mn веб хуудсанд хандан кино үзэх дижитал кодоо худалдан авах аж. 

Ташрамд дурдахад, тус киног хараахан үзэж амжаагүй байгаа бол  СКАЙмедиа IPTV болон SkyGO видео санд нэгдүгээр бүлгийн 10 анги үнэ төлбөргүй болсон байна.

Тус кинонд 1970, 1980-аад оны залуучуудын амьдралыг түүхэн үйл явдалд тулгуурлан уран сайхны аргаар харуулснаараа өвөрмөц онцлогтой. 

Холбоотой мэдээ