Архи худалдахыг хориглосон өдрүүдэд гэмт хэрэг, зөрчил буурч байна

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-03-26 16:23:03

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон өдрүүдэд гэмт хэрэг, зөрчил буурч байгааг аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.

3 дугаар сарын 10-24-нийг хүртэлх 14 хоногт нийт 173 гомдол, мэдээлэл бүртгэгджээ. Тухайлбал, тус өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 16 гомдол, мэдээлэл ирсэн нь урьд оны мөн үетэй харьцуулбал 22.4 хувь, зөрчлийн шинжтэй 157 гомдол, мэдээлэл ирсэн нь өмнөх жилээс 20.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.  

Нийт зөрчлийн 75 нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, 27 нь эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон, 12 нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, 9 нь олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан, 5 нь бусдын биед халдсан гэх зөрчил байна. Гэмт хэргийн хувьд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 3, хулгай 2, зам тээврийн осол 1 гарсан бөгөөд дийлэнх нь Арвайхээр, Бат-Өлзий суманд үйлдэгджээ.

Холбоотой мэдээ