"Токио-2020" олимпын албан ёсны нэрийг хэвээр үлдээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-03-25 15:22:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зуны XXXII олимпын наадмыг 2021 онд болгон хойшлуулсан ч албан ёсны нэршил нь "Токио-2020" гэж хэвээр үлдэх юм байна.


Мөн олимпын бамбарыг Япон улсад хадгалах аж. Мягмар гарагт /2020.03.24/ Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны Ерөнхийлөгч Томас Бах болон Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо нар цахимаар холбогдож, "Токио-2020" Олимпын наадмыг 2021 онд зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өнөөдөр хүргэсэн "COVID-19" цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж тус шийдвэрийг гаргасан бөгөөд ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл уг шийдвэрийг баталгаажуулсан байна.


Ихээхэн зардал гаргаж Токиогийн олимпын медаль, бэлэг дурсгалын зүйлсийг аль эрт бэлэн болгосон төдийгүй албан ёсны бүх л зүйл дээрх “Токио-2020” гэсэн бичгийг өөрчлөх аргагүй юм.

Холбоотой мэдээ