“Minecraft” хүүхдүүдэд үнэгүй цахим хичээл санал болгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
khulan@montsame.gov.mn
2020-03-25 13:24:25

ВАШИНГТОН. /Independent/. Дэлхий даяарх сургуулиудын үйл ажиллагаа шинэ коронавирусний халдварын улмаас зогссонтой холбогдуулан АНУ-ын “Microsoft” компани “Minecraft” тоглоомынхоо цахим хичээлүүдийг хүүхдүүдэд үнэгүй санал болгохоор болжээ.


"COVID-19" халдварын улмаас сургуульдаа хамрагдаж чадахгүйд хүрсэн хагас тэрбум сурагчийг цахим хичээлээр хангахын тулд дэлхийн өнцөг булан бүр дэх сурган хүмүүжүүлэгчид чадах бүхнээ хийж байна. Бид залуу үеийнхээ ухааныг хурцалж, хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулахыг хүсэж байна. Энэ хүнд цаг үед аливаа зүйлд анхаарлаа төвлөрүүлэх нь тайвшрахад тусална гэж “Minecraft” тоглоомын цахим хуудсанд мэдээлсэн байна.


Ингэснээр “Minecraft”-ын хичээлүүдийг “Minecraft Marketplace” холбоосоос ирэх зургадугаар сарын 30 хүртэл үнэгүй татаж боломжтой болжээ. “Microsoft” компанийн “Xbox” брэндийн дарга Фил Спенсер коронавирусний цар тахлын үед тоглоом тоглохын ач холбогдлын талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ. Түүний үзэж буйгаар, халдварын улмаас тусгаарлагдаж, стресстсэн энэ үед тоглоом тоглох нь хүмүүсийн дунд харилцаа үүсгэж, баяр хөөрийг авчрах ажээ.  

Холбоотой мэдээ