“Монгол ур чадвар-2016” сантехникчдын улсын уралдаан эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-04-29 11:20:27

Ховд аймагт өчигдөр мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг Монгол Улсын 16 аймаг, хотын  Политехник коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвүүд оролцсон “Монгол ур чадвар-2016” сантехникчдын  улсын уралдаан  Ховд аймагт эхэллээ.

Монгол ур чадвар уралдааныг Монголын Барилгачдын холбоо ТББ-аас санаачлан Ховд Хөгжил Полтеихник коллежийг түшиглэн зохион байгуулж улсын хэмжээний аймаг, хотуудын Политехник коллеж, МСҮТ-ийн баш, оюутнууд оролцлоо.

Барилгын салбарын мэргэжилтэй ажилчдын мэргэжлийн урчадварыг дээшлүүлж, олон улсын түвшинд хүргэх зорилгоор Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, политехник коллежид сантехникийн мэргэжлээр суралцаж байгаа суралцагчдын дунд ажил мэргэжлийн ур чадвартай улсын тэргүүний суралцагчийг шалгаруулах “Монгол ур чадвар-2016” улсын уралдааны нээлт Ард Аюушийн талбайд боллоо.

Нээлтэд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн Газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Ховд аймгийн засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Д.Цэвээнравдан, Хөдөлмөрийн сайдын зөвлөх н. Тэгшжаргал, Засаг даргын орлогч Ч.Чинбат, Хөдөлмөрийн яамны Мэргэжлийн Бодлого Зохицуулалтын газрын дарга Б.Алтанжаргал нарын албаны хүмүүс оролцлоо.

Харин “Монгол ур чадвар-2016“ сантехникчдийн улсын уралдаанд 16 аймгийн их дээд сургууль,коллежээс  тус бүр хоёр оюутан оролцож тусгайлан бэлтгэсэн барилгын модель дээр мэргэжлийн ур чадварын уралдаан зохион байгууллаа.

Сантехникчдийн улсын уралдааныг Монголын Барилгачдын холбооноос санаачлан зохион байгуулж Барилгын ерөнхий бэлтгэл ажил, халаах хэрэгсэл угсрах ажилбар, цэвэр усны шугамын ажилбар, бохир усны шугамын ажилбар гэсэн үндсэн гол үзүүлэлтүүдийг шалгуур болгожээ.

Уралдаанд аймаг, хотын мэргэжилтэй ажилчин бэлтгэдэг сургуулиудаас тус бүр гүйцэтгэх ажилчин,туслах ажилчин хоёр оюутан оролцож дээрх ажилбаруудыг гүйцэтгэлээ.

Энэ үеэр Ховд аймгийн Хөгжил Политехник коллежийн оюутнуудын дунд үсчин гоо заслын уралдаан болж, талх нарийн боов, монгол хувцас, төрөл бүрийн даршилсан ногооны үзэсгэлэн гаргалаа.

 А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ