Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийг жоргүй олгосон зөрчил илрээгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-03-25 10:58:36

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагын үйл ажиллагаанд шалгалт хийжээ.  

Шалгалтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020 оны 01/73 тоот удирдамжийн дагуу “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль”-ийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг үндэслэн зохион байгуулсан.

Улмаар Ховд аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж байгаа 7 эмийн сан, 3 эм ханган нийлүүлэх байгууллагад хяналт шалгалт хийсэн аж.

Энэхүү хяналт шалгалт нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн чанар, аюулгүй байдлыг хангах, буруу түгээлт, зарцуулалтыг таслан зогсоох, үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэж мэргэжилтнүүд онцоллоо.  

Мөн шалгалтад хамрагдсан байгууллагуудаас мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийг жоргүй олгосон зөрчил илрээгүй нь давуу талтай байна. Харин 3 байгууллагад бусад төрлийн зөрчил илэрсэн. Улмаар 6 заалт бүхий улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргэж зөвлөмж чиглэл өгчээ.  Түүнчлэн зарим шийдвэрлэх боломжгүй асуудлыг дээд шатны байгууллагад уламжилсан гэж албаны эх сурвалж мэдээллээ. 

Холбоотой мэдээ