Хүүхдийн амралт биш хөл хорио

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-03-25 10:06:09

Дорнод /МОНЦАМЭ/. Хүүхдийн амралт биш хөл хорио тогтоогоод байгаа гэдгийг Шуурхай штабаас онцгойлон анхааруулж байна.

Сүүлийн үед иргэдийн хараа хяналт суларч, амны хаалтгүй олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явах, дунд, ахлах ангийн сурагчид орон сууцны гаднах спортын талбайд олноор цуглаж шөнө дүл хүртэл тоглох зэрэг хариуцлагагүй байдал их гарч байгаа юм. Аймгийн МХГ-аас бүх хөлбөмбөгийн талбайг түгжиж лацдаад байсан. Гэтэл лацыг хөдөлгөж, хүүхдүүд орж тоглосон учир цаашид энэ зөрчил давтагдвал хуулийн хариуцлага хүлээлгэх хэмжээнд ч ярина гэдгийг хэлэв. Тиймээс эцэг эхчүүдийг үр хүүхэддээ тавих хараа хяналтаа чангатгаж, бөөгнөрөл үүсгэхгүй байхыг анхаарууллаа.

Мэргэжлийн хяналтын газраас “Хэрлэн номин бизнес төв”-ийн спорт заал, Хэрлэн сумын долдугаар багийн орон сууцны 33, 34, 38 дугаар байрны дундах сагсан бөмбөгийн талбай, зургаадугаар багийн нутаг дахь орон сууцны 19, 20 дугаар байрны дэргэдэх хөлбөмбөгийн задгай талбайн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж лацаджээ. 

Холбоотой мэдээ