Халдварт өвчний вакциныг 75.4 мянган хонинд тарив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-04-29 11:05:37

Малын гоц халдварт цэцэг өвчний тархалт Дорноговь аймагт бүрэн намжаагүй байна. Одоогийн байдлаар Замын-Үүд, Сайхандулаан суманд хорио цээрийн дэглэм тогоосон хэвээр байгаа бол цэцэг өвчин гарч байсан Айраг, Даланжаргалан, Эрдэнэ зэрэг суманд хорио цээрийн дэглэмийг бууруулж хязгаарлалтын дэглэмийг тогтоожээ.

Харин  гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг Даланжаргалан сумын 75.4 мянган  хонинд хийсэн гэж  тус аймгийн  ХХААГ-ын Мал эмнэлгийн хэлтсийн дарга Ө.Насан-Өлзий ярилаа.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ