63925 м/кв талбайд ариутгал, халдваргүйтгэлийг хийгээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-03-23 12:35:44

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх гол үндэс нь цэвэр орчин гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Тиймээс бүх обьект, зам, талбайд ариутгал, халдваргүйтгэлийг хийгээд байгаа юм.

Аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс ахуйн хортон шавж, мэрэгч устгах, хоргүйжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг “Цуурайн гол” нөхөрлөлтэй хамтран 200 орчим аж ахуйн нэгж, байгууллагын дотоод орчны 36425, гадаад орчны 27500, нийт 63925 м/кв талбайд ариутгал, халдваргүйтгэлийг хийгээд байна.

Мөн тус төвөөс бусад байгууллагын албан хаагчдад ариутгал, халдваргүйтгэлийг хэрхэн хийх сургалтыг зохион байгуулж, хяналт тавин ажиллаж байна.

Холбоотой мэдээ