Цагдаагийн алба хаагчдын эрүүл мэндэд анхаарч байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-03-21 18:35:47

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас санаачлан алба хаагчдынхаа эрүүл мэнд, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрын төлөвшилд нь анхааран ажиллаж байна.

Тус тасгийн удирдлагууд эл ажлынхаа хүрээнд дугуйтай монгол төслийг санаалагч Merida Mongolia болон “Дугуйтай Сэлэнгэ төрийн бус байгууллагатай хамтран алба хаагчдаа дугуйжуулах ажлыг зохион байгуулжээ. Алба хаагчдад олгож буй дугуйгаа хөнгөлөлттэй үнээр, хүүгүй, урьдчилгаагүй хувь лизенгээр олгосон байна. Энэхүү үйл ажиллагаа нь Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасгийн алба хаагчдын бие бялдрыг төлөвшүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэхэд онцгой ач холбогдолтой юм.


Холбоотой мэдээ